Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой журмуудыг батлав
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлж байгаатай холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг хэлэлцэн баталлаа.
811天