“Хас банк” ХК татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-07-24 14:55:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржид үнэт цаасаа гаргасан “Хас банк” ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцуулав.

Хөрөнгийн зах зээлд IPO хийн энэ оны 5 дугаар сарын 29-нд хувьцаагаа арилжсан тус компани 35.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: (Энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар)

  • Иргэдийн зээлийн багц: 17.8 тэрбум төгрөг 
  • Байгууллагын зээлийн багц: 410.9 сая төгрөг
  • Санхүүгийн түрээсийн багц: 2.7 тэрбум төгрөг
  • Цэвэр санхүүжилтээс зарцуулагдаагүй үлдэгдэл 13,463,776,627 төгрөг байна.

Тус компани үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардлыг хассан цэвэр дүнгээр банкны үндсэн бүтээгдэхүүн болох зээл олголтыг дараах байдлаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд: 

  • Иргэдийн зээлийн багц 66 хувь буюу 22.5 тэрбум төгрөг,
  • Байгууллагын зээлийн багц 19 хувь буюу 6.5 тэрбум төгрөг,
  • Санхүүгийн түрээсийн багц 15 хувь буюу 5.1 тэрбум төгрөг.

ас банк" ХК нь анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хувьцааныхаа 5.0 хувь буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөгийг татан төвлөрүүлсэн юм

相关新闻