АХБ 3.6 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон АХБ өндөр түвшний хэлэлцүүлэг, үйл ажиллагаа зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт АХБ-ны төслөөс үр шим хүртсэн иргэд, ААН-үүд, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл болон бусад хөгжлийн түншүүд оролцож, өнгөрсөн 30 жилийн хамтын ажиллагааг эргэн харж, ололт амжилтаа бататган, туршлагаа хуваалцаж, түншлэлийн цаашдын зорилгоо тодорхойллоо.
1303天