"Монгол шуудан” 200 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
бүртгэлтэй ХК-иуд санхүүгийн тайлан, ногдол ашгийн хуваарилалтын мэдээллээ
үргэлжлүүлсээр байна.
- "Монгол шуудан” ХК 2021
оны цэвэр ашгаас нийт 200 сая
төгрөг буюу нэгж хувьцаанд 2 төгрөг,
- "Ариг гал” ХК
мөн нэгж
хувьцаанд 39.90 төгрөг,
- "Мон ит булигаар” ХК нэгж хувьцаанд
600 төгрөгийг хувьцаа эзэмшигч
нартаа ногдол
ашиг болгон тараахаар тус тус шийдвэрлэснээ мэдэгдээд байна.
Тодруулга:
"Монгол шуудан” ХК өнгөрсөн онд 2019
оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 3.3 төгрөг буюу нийт 331 сая төгрөгийг
хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тарааж байв.