Монгол Улс КАРЕК хөтөлбөрийг 2026 онд даргална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-02 11:22:40

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны төлөөх “Тяньшаний форум” БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Өрөмч хотноо энэ сарын 2-3-нд болж байна.


Форумыг санаачлан зохион байгуулж буй Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа (КАРЕК) хөтөлбөрийн институтыг байгуулсны 10 жилийн ой энэ онд тохиож буйн зэрэгцээ Монгол Улс 2026 онд КАРЕК хөтөлбөрийг даргална гэдгээрээ онцлог болохыг Сангийн яам мэдээлэв.


Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат БНХАУ-ын Сангийн сайд Лань ФоаньИсламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Төлөвлөлт, хөгжил, шинэчлэлийн яамны сайд Асан Икбал нарын хамт форумыг нээж үг хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Форум нь бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтойг тодотгоод, Монгол Улс тогтвортой, хөгжингүй, хөрөнгө оруулалтын таатай бүс нутгийг бий болгохын төлөө КАРЕК-ийн бүх гишүүн оронтой идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаа”-гаа илэрхийлжээ.



КАРЕК-ийн бүс нутгийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц, худалдааны коридорыг өргөжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах ач холбогдол бүхий форумд тус хөтөлбөрийн гишүүн орнуудын төр, засгийн газрын дээд түвшний удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

相关新闻