"Нако түлш", "Хот девелопмент", "Оллоо" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид 43 ХК-ийн 830,871 ширхэг хувьцааг 421.7 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 26 ХК-ийн хувьцааны ханш буурсан
бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Нако
түлш" (NKT+12.00%), "Хот девелопмент" (SDT+12%) болон
"Оллоо" (OLL +9.52%) ХК-ийн хувьцааны
ханш хамгийн их өссөн бол "Увс
чацаргана" (CHR-8.32%), "Женко тур бюро" (JTB-5.99%) болон "Мандал
даатгал" (MNDL-4.53%)-ын хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,107 ширхэг
нэгж эрхийг 32.3 сая төгрөгөөр
арилжив. ТOП-20 индекс -1.05 хувиар
буурч 41077.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,740,057,372,584 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.