Чанар, стандартыг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалт татах боломжтой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын 7 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ өдрийг уламжлал ёсоор олон улсад 11 дүгээр сарын эхний хоёр 7 хоногт тэмдэглэдэг. Энэ жил тухайн өдрийг манай улс “Чанар-Тогтвортой хөгжил” уриан дор өнгөрүүлж, Үндэсний чанарын чуулганыг Стандарт, хэмжил зүйн газар МҮХАҮТ хамтран зохион байгуулав. Чуулганаар чанарын удирдлагын мэргэжилтнүүд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, олон улсын стандартчилал гэсэн 2-3 илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
1314天