ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 2559 толгой мал зүй бусаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-15 13:20:35

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Цас их орж, бэлчээрийн өвс, тэжээл хомс болон бусад шалтгааны улмаас он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 2559 толгой мал зүй бусаар хорогджээ.


Тухайлбал Хонгор суманд 929 толгой, Орхон суманд 998 толгой, Шарын гол суманд 142 толгой, Дархан суманд 490 толгой мал тус тус хорогдсон байна. 


Оны эхэнд 132 мянган толгой мал төллөх мэдээлэл ХХААГ-аас өгч байсан. Өнөөдрийн байдлаар 1.3 хувь буюу 1766 төл хүлээн авч 99.5 хувь бойжиж байна.

Холбоотой мэдээ