БАЯНХОНГОР: Бүсийн олимпиадыг цахимаар зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-24 12:05:45

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын математикийн 60 дугаар олимпиадын хоёрын даваа, говийн бүсийн олимпиад эхэллээ.


Бүсийн олимпиадыг цаг агаарын нөхцөл байдлын улмаас цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд олимпиадын ерөнхий хорооноос батлагдсан журмын дагуу бүрэн хяналтын камер ашиглан шалгалтыг авч байна.


Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Архангай аймгийн математикийн бүсийн олимпиадад сурагчийн гурван ангилалд 127 сурагч, багшийн хоёр ангилалд 48 багш эрхээ аван өрсөлдөж байгаа юм.


Тус олимпиадад Баянхонгор аймгаас 28 сурагч, 10 багш эрх авснаас 26 сурагч, найман багш оролцож байна.

Олимпиад хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өдөрт 3-4.5 цаг бодолт хийж дууссаны дараа шалгалтын материалыг Монголын математикийн олимпиадын холбооны засалтын комисст цахимаар илгээн нэгдсэн байдлаар дүнг гаргах аж.

Холбоотой мэдээ