Хятад улс цахилгаан авто машин үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-03 16:20:04

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Төрийн зөвлөл даваа гаригт 2021 оноос 2035 оныг хүртэлх эрчим хүчний эх үүсвэрт авто машин үйлдвэрлэлийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөгөө танилцууллаа.

Тус төлөвлөгөөнд тусгаснаар, 2025 он гэхэд Хятад улсын эрчим хүчний эх үүсвэрт авто машины зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, батерей болон цахилгаан хөдөлгүүр, тээврийн хэрэгслийн үйлдлийн систем зэрэг гол технологид томоохон нээлтүүд хийж, аюулгүй байдлын түвшин нэмэгдэж, шинэ эрчим хүчний эх үүсвэрт тээврийн хэрэгслийн борлуулалт шинэ авто машины борлуулалтын 20 орчим хувийг эзлэнэ гэжээ.

Төлөвлөгөөний дагуу 15 жилийн дараа Хятадын эрчим хүчний эх үүсвэрт тээврийн хэрэгслийн цөм болсон гол технологиудын түвшин олон улсад тэргүүлэх зэрэглэлд хүрч, олон улсад өрсөлдөх чадварыг нэмнэ гэжээ.

Цэвэр цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийг борлуулалтын гол урсгал болгож, олон нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан эх үүсвэртэй болгох, цахилгаан цэнэглэх, батерейг солих зогсоолуудын үйл ажиллагааг хялбаршуулж, үр ашгийг нэмэгдүүлэх, ус төрөгчийн түлшний хангамжийн системийн бүтээн байгуулалтыг сайжруулахад анхаарах юм.

Мөн төрөөс эрчим хүчний эх үүсвэрт тээврийн хэрэгсэлд үзүүлэх татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж, бодлогоор дэмжих аж.      

Холбоотой мэдээ