Афганы цэргийн коммандлагч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-19 09:22:18

КАБУЛ. /BBC/. Пүрэв гарагт Афганистаны өмнөд нутгийн Кандахар мужид болсон болсон мужийн захирагч нарын бүрэлдэхүүн бүхий өндөр түвшний уулзалтын үеэр босогчид халдлага үйлдсэний улмаас тус улсын Аюулаас хамгаалах хүчний коммандлагч, Кандахар мужийн цагдаагийн газрын дарга, Генерал Абдул Разик амь үрэгдсэн байна.


Террорист “Талибан” бүлгийн босогчид уг халдлагыг үйлдсэнээ зарласан бөгөөд тэдний мэдээлснээр, Генерал А.Разик болон АНУ-ын НАТО-ын коммандлагч, Генерал Скотт Миллер нарыг онилж, уг халдлагыг үйлдсэн аж. Тухайн үед С.Миллер зугтаж амжжээ.


Мөн Афганы тагнуулын газрын дарга амь үрэгдэж, мужийн захирагч хүнд шархадсаны зэрэгцээ гурван америк хүн шархадсан гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.


Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр, халдлагыг үйлдсэн этгээд газар дээрээ амь үрэгдсэн аж. Маргааш буюу бямба гарагт Афганистаны парламентын сонгууль болох гэж буйтай холбогдуулан террорист бүлгийн босогчид уг халдлагыг үйлдсэн хэмээгээд А.Разик нь харгис хэрцгий нэгэн байсан гэж тэдний мэдэгдэлд тэмдэглэсэн байжээ. 

Холбоотой мэдээ