Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-25 17:21:20

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр “Чингис хаан" олон улсын нисэх буудлын хурлын танхимд боллоо.


Хуралдаанд Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг төрөөс дэмжиж хамтын түншлэлээр шийдвэрлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг чиглэл өглөө.


Хуралдаанаар “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг батлав.



Холбоотой мэдээ