Японы тэрбумтан SpaceX компанийн анхны жуулчин болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-18 16:42:28

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. SpaceX компани сарны тойрог замд нисэх анхны жуулчнаа сонгожээ. Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Юсаку Маэзава тус компанийн сансрын хөлөг онгоцоор аялах анхны жуулчин болох аж. Энэ тухай SpaceX компанийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Өдгөө 42 настай Маэзава нь биеийн хэмжээгээр захиалсан хувцсыг үйлдвэрлэн гаргадаг Zozo цахим хуудсыг үүсгэн байгуулагч аж. Тэрбээр Японы хамгийн чинээлэг иргэдийн нэг аж. “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр Маэзавагийн хөрөнгө 3 тэрбум орчим ам.доллар аж. Ингэж нисэхийг тэрбээр үргэлж мөрөөддөг байснаа сэтгүүлчдэд хэлсэн байна.


Хэвлэлийн бага хурал SpaceX компанийн төв байранд болжээ. Маэзавагийн суух сансрын хөлөг онгоцыг Big Falcon Rocket зөөгч пуужингаар сарны тойрог замд гаргана гэж SpaceX компанийн тэргүүн Илон Маск мэдэгдсэн байна. Энэ нислэг 2023 онд болох төлөвтэй байгаа аж.

Э.Аянзаяа

Холбоотой мэдээ