Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төв МСҮТ болж өргөжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-16 17:40:23

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны /МХҮХ/ дэргэд Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төв /ХНССТ/ жилдээ есөн ангид 63 оюутан элсүүлэн сургах хүчин чадалтай болж өргөжлөө.

Тус төв нь 2005 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд энэ жил тус төвийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болгон өргөтгөж, хараагүй иргэдийг таван төрлийн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг явуулах болмж бүрджээ. Нэг жилийн хугацаанд 63 хараагүй иргэнд бариа засал, эсгий гар урлал, хөгжим, дууны найруулагчийн мэргэжил эзэмшүүлэхээр МХҮХ-ноос төлөвлөжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт нөхөн сэргээх, бариа заслын сургалтыг 250 хүнд явуулж, 80 хувийг нь ажлын байраар хангажээ. Хөдөлмөрийн яамнаас МСҮТ-ийн сургалтын хувьсах зардлыг бүрэн дааж байгаа. Иймд 18-55 насны хараагүй иргэдэд ямар нэгэн төлбөр авахгүйгээр мэргэжил олгоно. Мөн орон нутгаас МСҮТ-д суралцахаар ирсэн иргэдийг оюутны дотуур байранд оруулах бөгөөд төлбөр авахгүй юм.

Одоогоор суралцагсдын бүртгэл 90 хувьтай байна. МСҮТ-д суралцах хүсэлтэй хараагүй иргэд МХҮХ-нд хандахыг зөвлөж байна. Энэхүү сургалтад хамрагдсан боловсон хүчнээ хөдөлмөрийн зах зээлд зуучлах ажлыг ч МХҮХ гардан хийнэ.

Д.Өлзий

関連ニュース
コメント