ӨНӨӨДӨР: “Судалгааны их сургууль" эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны дөрөвдүгээр
сарын 24 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр
сарын 24-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Засгийн газар хуралдана
09.00-13.00 цагт: МУИС-д анхны эрдэм шинжилгээний хурал зохион
байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан "Шинжлэх ухаан, технологийн шинэ
сэргэлт: Судалгааны их сургууль" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний
хурал болно. Утас: 9458-2204.
09.00-13.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Кэмбрижийн Их сургуулийн багш Кэт Бишопын “Алсуур ялалт” номын нээлт болно. Утас: 8888-0511.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: Дорноговь
аймагт онц хэрцгий байдлаар
бусдын гарт амаа алдсан 13 настай охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
11:30
цагт: Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар
мэдээлнэ.
12:00
цагт: "Эрх
чөлөө төв"-өөс Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга
Л.Гантөмөрт хүргүүлэх талаар
мэдээлнэ.
-СТӨ-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээн үргэлжилнэ.
-НДЕГ-аас эдийн засгийн сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хиййнэ.