Сэрэмжлүүлэх системийг боловсронгуй болгох төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-05 16:41:35

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай цаг агаарын гамшигт үзэгдэл, түүний давтамж, цаг уурын байгууллагын боловсон хүчний чадавх, техник технологийг сайжруулах талаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр Л.Оюунжаргал, “Монгол Улсын Цаг уурын алба, НҮБ-тай 1968 онд МОН/68/503 төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд ус цаг уурын мэдээллийг шалган боловсруулах ажлыг механикжуулах анхны алхмыг хийсэн. Энэ үеэс хойш нягт хамтын ажиллагаатай байгаа”-г дурдаад, цаашид ч техник технологийг сайжруулах, эртнээс сэрэмжлүүлэх системийг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 


Ноён Тапан Мишра ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн үйл ажиллагаатай танилцсаныг тус газар мэдээлжээ. 


関連ニュース