Венесуэльд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 400 гаруй хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-20 09:02:31

МЕХИКО./TASS/. Лхагва гарагт болсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр хууль сахиулагчид 400 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Энэ тухай “Венесуэлийн эрүүгийн форум” төрийн бус байгууллагын тэргүүн, өмгөөлөгч Альфредо Ромеро мэдээллээ.

Ингэснээр 4 дүгээр сард эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн тоо бараг 1000-д хүрч байна.

Каракас болон Венесуэлийн бусад хотуудад засгийн газрыг эсэргүүцэгчид болон дэмжигчид олныг хамарсан жагсаал зохион байгуулжээ. Зөвхөн нийслэлд гэхэд 40 гаруй хүн жагсаалын гэмтэл бэртэл авчээ. Ерөнхийлөгч Николас Мадурогийн хэлснээр, хууль сахиулагчид эмх замбараагүй байдал үүсгэхээр завдсан 30 хүнийг баривчилсан аж.

Энэ сард Венесуэльд улс төрийн хямрал мөргөлдөөн улам хурцадлаа. Үүний цаад шалтгаан нь Дээд шүүхээс төрийн тэргүүн болон парламентын бүрэн эрхтэй холбоотой шийдвэр гаргаж, түүнчлэн сөрөг хүчний удирдагчдын нэг болох Миранда мужийн захирагч Энрике Каприлес-д сонгуульт албан тушаалд 15 жилийн хугацаанд нэрээ дэвшүүлэхийг хориглосон явдал юм.
О.Барс 

 

 

 

 

 

 


Связанные новости