АНУ-аас Украинд зэвсэг нийлүүлэхээ түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-02 17:25:17

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 2 /BBC/. АНУ-ын эрх баригчид Украинд зэвсэг нийлүүлэхээ түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.


Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь Пентагоны зэвсгийн нөөц багассан байж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотой аж. Барууны сэтгүүлчдийн мэдээлснээр, зарим зенитийн пуужин болон өндөр нарийвчлалтай зэвсгийн нийлүүлэлтийг тодорхой хугацаанд түр зогсоосон байна.


Зэвсгийн нийлүүлэлтийг түр зогсоох шийдвэрийг Пентагоны нөөцийн байдалд хийсэн шалгалтын дараа АНУ-ын Батлан хамгаалах яамны улс төрийн асуудал эрхэлсэн газрын дарга Элбриж Колбигийн санаачилгаар гаргасан гэж “Politico” сонинд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 


Энэ мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Анна Келли баталсан байна. "Манай улсаас бусад улс орнуудад үзүүлж буй цэргийн тусламжид Батлан хамгаалах яамнаас дүгнэлт хийсний дараа Америкийн үндэсний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан" гэж тэрбээр AFP агентлагт мэдээлсэн байна.


“NBC News” сувгаар мэдээлснээр, “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн хэдэн арван пуужин, 155 мм-ийн их бууны хэдэн мянган сум, 100 гаруй “Hellfire” пуужин, зэрэг галлагч “GMLRS” системийн 250 гаруй сум, “газар-агаар” ангиллын хэд хэдэн арван "Stinger" пуужин, “агаар-агаар” ангилын "AIM" пуужинг нийлүүлэхээ түр зогсоожээ.



Связанные новости