“Болор цом-43”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодруулах “Болор цом” наадам өчигдөр боллоо.
Тус наадамд үе үеийн яруу найрагчид өөрсдийн шинэ бүтээлийг сойж өрсөлддөг. Түрүүлсэн найрагч тухайн жилийн “Болор цом”-ын эзэн болдог уламжлалтай. Энэ удаагийн наадамд 28 яруу найрагч өрсөлдөж, 3 дугаар шатанд 15 уран бүтээлч тунаж үлджээ.
ССАЖЗЯ-ны мэдээлснээр, “Болор цом-43” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын радиогийн редактор, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан "Үг" хэмээх шүлгээрээ хүртэв.
- Дэд байр-МЗЭ-ийн
шагналт яруу найрагч Л.Торой “Явуухулангийн нүднээс гэрэл цацарнам”
- Гутгаар байр-МЗЭ-ийн
шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Болдхуяг “Монгол бичиг”
- Дөрөвдүгээр байр-М.Цэдэндоржийн
нэрэмжит шагналт яруу найрагч Б.Эрдэнэ-Очир “Дуртгалын алтан цулбуур”
- Тавдугаар байр-МЗЭ-ийн
шагналт яруу найрагч Б.Ганхүрэл “Чиний гар” шүлгээрээ шалгарлаа.
Ташрамд дурдахад, анхны “Болор цом”-ыг Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ 50 насандаа хүртжээ. Харин яруу найрагч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар гурван удаа түрүүлж байжээ. Мөн “Болор цом”-ын эзэд дундаас залуудаа түрүүлсэн нь Б.Ичинхорлоо яруу найрагч юм.





Ulaanbaatar