“Эвтэй бол хүчтэй” уриан дор спортынхон нэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБиеийн тамир спортын газраас санаачлан БСШУСЯ, МҮОХ, Үндэсний шигшээ багийн алба, Монголын паралимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран Монголын спортын салбарын хамгийн том өдөрлөгийг анх удаа “Эвтэй бол хүчтэй” уриан дор зохион байгуулах юм.
Энэхүү СТО-д болох өдөрлөг нь 12 дугаар сарын 8-нд сагсанбөмбөг, дартс, буухиа гэсэн спортын 3 төрлөөр эрэгтэй, эмэгтэй ангиллаар болно.
Ийнхүү Монголын спортын Их гэр бүлийнхэн “Эвтэй бол хүчтэй” уриаг эв нэгдлийн билэг тэмдэг болгон “Токио 2020” зуны олимпийн наадамд Монголын баг тамирчдын их амжилтын төлөөх бэлтгэл сургуулилт, их ажлын гараагаа эхлүүлж байна.
Д.Өлзий
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar