Дайчид мориндоо: Монголын баг хоёрдугаар байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.enkhtuya@montsame.gov.mn
2025-11-19 00:01:29

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/

Өнгөрсөн сард албан ёсоор нээлтээ хийсэн “Physical Asia” олон улсын хүчний сорилтын шоу нэвтрүүлэгт Монгол, БНСУ, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин улсын баг тамирчид эх орноо төлөөлөн оролцсон билээ. Энэхүү шоу нь 2023 онд цацагдсан “Physical 100” цувралын өргөтгөсөн бүсийн хувилбар бөгөөд олон улсын хэмжээнд үзэлтээрээ тэргүүлж, шоу нэвтрүүлгийн салбарт жишиг тогтоосон бүтээл болж чадсан юм.


Өнөөдөр уг шоуны эцсийн шатны гурван дугаар цацагдаж, ялагч баг тодров. Хүч чадал, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, багаар ажиллах чадвар зэрэг хүний биеийн хязгаарыг мэдрүүлсэн олон төрлийн сорилтуудад өрсөлдсөн багуудаас Монголын болон БНСУ-ын баг тамирчид финалын шатанд шалгарч үлдсэн бөгөөд Монголын баг тамирчид хоёрдугаар байр эзэллээ.

Олон улсын тайзнаа Монгол хүний биеийн чадавх, сэтгэлийн хат, багаар ажиллах ур чадварыг харуулсан үндэсний багийн бүрэлдэхүүнд:

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр

  • Холимог тулаанч Б.Энх-Оргил

  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн

  • Гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн

  • Жүдогийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн нар багтсан бөгөөд эх орноо төлөөлөн амжилттай оролцов.

    Связанные новости