Солонгос дахь залуус гар бөмбөгөөр өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын Залуучуудын холбооны БНСУ дахь салбар зөвлөлөөс “Волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ийг энэ сарын 30-нд Сөүл хотод зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл энэ сарын 21-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд техникийн зөвлөгөөн 29-нд болох юм.
Тэмцээний ивээн тэтгэгчээр Найс Монголиан Карго ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Мёнжи эмнэлэг, Сөүл глобал төв, Дүнгдэмүн глобал төв, Шинэ ертөнц боловсролын төв, мэдээллийн спонсороор Залуус лайв тв, Вольф студи тус тус ажиллах гэнэ.
МЗХ-ны БНСУ дахь салбар зөвлөлийнхөн Солонгост ажиллаж амьдарч буй залуучуудын судалгаа явуулах, урлаг спортын тэмцээн уралдаан, нээлттэй өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлуудыг сар бүр зохион байгуулдаг аж.
Б.Туул
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar