Энэ сараас битүү танхимын барилдаанууд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг танхимын барилдааны шинэ улирал энэ сараас эхэлж байна. Энэ есдүгээр сард МҮБХ-ны "Бөхийн өргөө"-нд дөрвөн ч том барилдаан болно.
Есдүгээр сарын 09-нд 12.00 цагаас Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 17-нд 14.00 цагаас Хилчдийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан, 18-нд 12.00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан, 25-ны 14.00 цагаас Монгол Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаан тус тус болж бөхийн хорхойтнууд үзэх юмтай, ярих хуучтай болох нь ээ.
Ж.Батсайхан
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar