Жүдо бөхийн “Гранд мастерс” улсын аварга шалгаруулах тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Гранд мастерс”-ын эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 17-нд болно.
Спортын төв ордонд зохион байгуулах тус тэмцээн эрэгтэйчүүдийн М1 буюу
30-34 нас, М2- 35-39 нас, М3- 40-44 нас, М4- 45-49 нас, М5- 50-54 нас, М6-
55-59, М7- 60-аас дээш нас гэсэн ангилалаар 60, 66, 73, 81, 90, -100, +100 кг
жинд шилдгүүдээ шалгаруулна. Харин эмэгтэйчүүд дээр дурдсан насны ангиллаар 48,
52, 57, 63, -78, +78 кг жинд медальтнуудаа тодруулна.
Тэмцээнийг жил бүр
уламжлал болгон зохион байгуулах дэлхийн наадам, бусад олон улсын ахмадын
тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад орших юм
байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar