“Brexit”-ийн гэрээний хэрэгжилтийг хянах хороо байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ болон Их Британи “Brexit”-ийн гэрээний бүх нөхцөлийн хэрэгжилтэд хяналт тавих тусгай хороо байгуулжээ.
Тусгай хорооны анхны хурал гуравдугаар сарын сүүлчээр болно гэж Европын комисс мэдээлсэн байна.
ЕХ-ноос гарах нөхцөлийг гурван жил хэлэлцсэний эцэст Их Британи энэ оны хоёрдугаар сарын 1-нд тус холбоог албан ёсоор орхисон билээ. Талууд шилжилтийн үеийг 2020 оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ үед Их Британид Европын бүх стандарт мөрдөгдөнө. Их Британи мөн ЕХ-ны төсөвт хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулах боловч шийдвэр гаргах үйл явцад оролцохгүй. Шилжилтийн үед мөн цаашдын хамтын ажиллагааны бүх нөхцөлийг зөвшилцөх бөгөөд юуны өмнө чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг оролдоно.