АНУ-ын Тусгай төлөөлөгч Токиод Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-08 17:44:01

ТОКИО. /Kyodo/. БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн Японы Гадаад хэргийн яамны Ази, Далайн орнуудын газрын тэргүүн Кэнзи Канасугитай Токио хотод уулзжээ.


Талууд Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хэлэлцэж, БНАСАУ пуужин харваад удаагүй байгаа энэ үед АНУ болон Японы эрх баригчдын байр суурийг уялдуулжээ. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн байр суурийг Америкийн талд дамжуулсан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөл болзолгүйгээр уулзахад бэлэн байгаагаа Ш.Абэ өмнө нь илэрхийлсэн юм. С.Бигэн энэ долоо хоногт мөн БНСУ-д айлчлах төлөвтэй байгаа аж.


БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан тухай  БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн билээ. Хамгийн эхний болон сүүлчийн пуужин хөөргөлт хоорондын хугацаа 20 минут байсан аж. Пуужингууд 70-20 км зайд нисэж, тэнгист унажээ. 

Связанные новости