Л.Болд: Ачаа тээврийн вагоны парк шинэчлэлд орлогын хуримтлал шаардлагатай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрөөс баримтлах төмөр замын бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас энэ салбарын хөгжилд сүүлийн 10 жилд ахиц гарсангүй. УБТЗ-ын ачаа тээврийн тарифын 19 бүлгийн ес нь алдагдалтай байна. Алдагдалтай тарифаар үйлчилснээр, УБТЗ ашиглах хугацаа нь дууссан ачаа тээврийнхээ вагонд шаардлагатай сэлбэг, засварын үйлчилгээг авч чадахгүйгээс гадна парк шинэчлэл хийж чадахгүй байгаа аж. Төмөр замын ачаа тээврийн вагоны 46.6 хувийнх нь ашиглах хугацаа нь дуусчээ. Төмөр замын ачааны вагоны эдэлгээ, ашиглах хугацааны талаар УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны дарга, техникийн ухааны доктор Л.Болдтой ярилцлаа. Тэрбээр УБТЗ-д 30 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай төмөр замч юм.
1875 дня