“Бодь даатгал” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бодь даатгал” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа ирэх 9 дүгээр сарын 9-нд хуралдуулахаар болжээ. Тус компанийн ТУЗ ийм шийдвэр гаргаж, хурлаар:
- 2020 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан,
- Мөн энэ оны II хагасын бизнес төлөвлөлтийг танилцуулах,
- Компанийн “Дүрэм”-ийн төслийг батлах,
- ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- мөн ТУЗ-ийн төсөв батлах талаар хэлэлцэх аж.