Хөрөнгийн биржид хоёр сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 1,266,232,987.13 төгрөгийн арилжаа хийв.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 46 компанийн 2 сая хувьцааг арилжив. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа: нийт 13 ширхэг үнэт цаасыг 1.3 сая төгрөгөөр арилжаалжээ.
- Багцын арилжаагаар: нийт 450 мянган үнэт цаасыг 963.9 сая төгрөгөөр арилжив.
7 дугаар сарын 31-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,635,154,022,686 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16523.81 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.18 хувиар өссөн үзүүлэлттэй байна.