Монголбанк он гарсаар 13 тн үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-06 11:29:32
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк 2020 оны 7 дугаар сард 2.2 тн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13 тн үнэт металл худалдан авчээ.


Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.5 тн-оор өссөн үзүүлэлт бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 11.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.


2020 оны 7 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 167,504.44 төгрөг байлаа.

Связанные новости