Иргэдийг хол замд явахгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд салхи 18-24 метр секунд хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг хол замд явахгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулав.
Зайлшгүй шаардлагаар хол замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас болон шатахууны нөөцтэй явахыг анхааруулсан байна. Мөн эвдэрч нурсан зам гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай тул тээврийн хэрэгслийн даац, суудлын тоо болон хурд хэтрүүлэхгүй байхыг санууллаа.
Ч.Ариунболд