Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-02 15:09:40

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн 20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө.


БНТУ-д үйлдвэрлэсэн, орчныг тоос босгохгүй цэвэрлэх тус төхөөрөмж нь 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулах савтай, 7 км/ц хурдтай, нэг цэнэглэлтээр 6-8 цаг ажиллах хүчин чадалтай. Нийт 53 ширхэг төхөөрөмж авах юм. 



Мөн “АОДЭ” ХХК-аас Howo брэндийн өөрөө буулгагч 12 ширхэг автомашиныг НЗДТГ-т хүлээлгэн өглөө. "Синотрак" үйлдвэрийн энэ онд үйлдвэрлэсэн уг автомашин нь евро 5 стандарт, 400 морины хүчин чадалтай аж. Энэ мэтчилэн, хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 




関連ニュース