ХАА-н биржээр 20 тэрбум төгрөгийн түүхий эд, бараа арилжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн түүхий эд, барааны бирж өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн цахим арилжаа зохион байгуулж, нийт 20 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжжээ.
Нийт 62 хэлцлийн дээрх хэмжээний үнийн дүн бүхий бараа, түүхий
эдэд:
- ямааны боловсруулаагүй ноолуур 37 тонныг 4.8 тэрбум
төгрөг,
- ямааны самнасан ноолуур 5 тонныг 1.3 тэрбум
төгрөгөөр,
- ямааны угаасан ноолуур 57 тонныг 10.8 тэрбум
төгрөгөөр,
- хонины ноос 650 тонныг
1 тэрбум төгрөгөөр,
- тосны ургамал 1118 тонныг 1.9
тэрбум төгрөгөөр тус тус арилжжээ.
Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт”
захад энэ сарын 16-ны байдлаар ноолуур кг нь 80.000-90.000 төгрөг, хонины ноос
кг нь 1200-1500 төгрөг, тэмээний ноос кг нь 13.000 төгрөгийн үнэ ханштай байна.