Ретно Л.П.Марсуди: Бид эмэгтэйчүүдээ сургах, чадваржуулах тал дээр хамтрах боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азид, тэр дундаа Монгол Улсад анх удаа дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хоёр өдрийн турш чуулж эмэгтэй дипломатууд энэ дэлхийд тулгарч байгаа олон сорилт бэрхшээлийн эсрэг юу хийж чадахаа, олон салбарт тулгарсан асуудлыг шийдэх нөөц бололцоотой гэдгээ ярилцан, тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын
уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди хүрэлцэн ирсэн юм. Хатагтай Ретно Л.П.Марсуди,
-Өмнө нь эмэгтэй гадаад хэргийн сайд нар уулзаж хуралдаж байсан боловч ямар нэгэн олон улсын хурал зөвлөгөөний үеийг тохиолдуулан зохион байгуулдаг байлаа. Харин энэ удаагийн арга хэмжээ бол албан ёсны, бие даасан том хурал болсноороо онцлог байна.
Бид энэ уулзалтыг санаачилж, зохион байгуулсан Монгол Улсын гадаад хэргийн сайдад талархаж байна. Уулзалтын үеэр хэд хэдэн шийдвэр гарч үүрэг даалгавар авцгаалаа. Үүнийгээ Гадаад хэргийн эмэгтэй сайд нар маань бодитоор хэрэгжүүлэх, хамтран ажиллах шаардлагатай боллоо. Одоо бидэнд эмэгтүйчүүдээ сургах, чадваржуулах тал дээр хамтрах боломжтой болсон гэсэн үг.
Мөн уулзалтын үеэр эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйлсийг хэрхэн
яаж санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх талаар ч ярилцлаа гэсэн юм.