“Эрчим” багийнхан Пхеньян хотыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” багийн тоглогчид “AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны хариу тоглолтоо БНАСАУ-ын “Риомион” багтай хийхээр өнгөрсөн амралтын өдөр Пхеньян хотыг зорив.
Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-нд Улаанбаатарт болоход
3:0-ээр “Риомион” баг хожсон юм. Хариу тоглолт ирэх лхагва гарагт /2019.02.27/
Пхеньян хотноо болно. Монголын “Эрчим” багийн хувьд энэ
жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлжээ.
“Эрчим” багийн дасгалжуулагч Д.Батнасан хэлэхдээ, “Манай баг Хойд Солонгосын
багтай зургаан удаа тоглосон бөгөөд энэ удаа “Риомион” клубтэй таарлаа.
БНАСАУ-ын залуус хурд сайн байна. Эхний тоглолтод хүссэн тоглолтоо гаргаж
чадсангүй. Хариу тоглолтод оноо авах зорилготой” хэмээн ярьж байлаа.