Сэлэнгийн тариаланчид шинэ ургацын ногоогоо нийслэлд худалдаалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар, Мандал, Алтанбулаг, Зүүнбүрэн, Жавхлант, Ерөө, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумдын ногоочид нийслийн ард иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Дээрх сумдын 160 гаруй ногоочид Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн “Барилгачдын талбай”, Баянзүрх дүүргийн “Тэнгэр плаза”, “Скай”, “Жуковын талбай”, “Сандэй”, “Бөхийн өргөө”, Баянгол дүүргийн 16-р хороо, Хан-Уул дүүргийн “Ажилчны алдар талбай”, “Сансар худалдааны төв”, Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 32-р байрны өмнө, “Дүүхээ төв”, “Сэлэнгэ зах”, Сүхбаатар дүүргийн УДЭТ-ын арын талбайд байрлан ажиллаж байна.
Тэд тусгайлан бэлтгэсэн лангуу, павильоноор төмс, хүнсний ногоог худалдаалж, өнөөдрийн байдлаар 1350 тн төмс, 2320 тн хүнсний ногоо, 5000 ш даршилсан ногоо, 2.5 тн жимс жимсгэнэ, 1.5 тн зөгийн бал борлуулж, 1.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг