Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингийн ахалсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, аймгийн удирдлага, онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийлээ.
Цаг үеийн ажил, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат нарын хүмүүс ажиллаж байна.
Булган аймагт тохиолдсон гамшиг, осол, түүнийг даван туулсан арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар зохион байгуулж байгаа ажлын талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж мэдээлэл хийлээ.
Тус аймагт энэ он гарсаар 61 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, 8 хүний амь нас эрсдэн, 1,5 тэр бум төгрөгийн хориол учирч, 490,2 сая төгрөгийн шууд зардал гарсан байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ өвөлжилтийн бэлтгэлийг хангах аймгийн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаагаас энэ 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 70,6 хувьтай байна гэж аймгийн Онцгой байдлын газрын мэдээлэлд дурьдлаа.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтод тарьсан вакцины дархлааны хугацаа дууссан, давтан вакцин хийх шаардлагатай байгааг харгалзан эм тарилгаар хангах, аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилгын өргөтгөлийг барих санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх саналыг ажлын хэсэгт тавьсан юм.
- ОХУ-аас 3,4 сая тун вакцин авч байгаа учир шүлхийн голомттой газар хангалттай хуваарилна. Харин вакцин хийх бүс нутаг, малын тоо, хугацаа хуваариаа яаралтай гаргаж зохион байгуулахыг шадар сайд Ө.Энхтүвшин анхаарууллаа.
Цаг үеийн ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэх, өвөлжилтийн бэлтгэх хангах, тариа хураалтын үед шаардлагатай шатахууны нөөц бүрдүүлэх, аливаа гамшиг осол, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулах, энэ оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, төрийн байгууллагын нээлттэй ил тод байдлыг хангаж, иргэдийг мэдээллээр хангах, бүх шатанд ажлын хариуцлага, сахилгыг сайжруулах үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин өгөв.
Ажлын хэсэг өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллах юм байна.

М.Батжаргал