Хотын төвөөс мал гаргах ажлын явц 80 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч төрийн үйлчилгээний болон бизнесийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан учир аймгийн ИТХ-аас аймгийн төвөөс мал гаргах асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар холбогдох байгууллагад чиглэл өгсөн юм. Булган сумын төвд мал бүхий 123 өрх байгаагаас 98 нь малаа төвийн бүсээс гаргаж, ажлын явц 80 хувьтай байгаа талаар сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Булган сумын Засаг даргын Тамгын газар мал бүхий өрхийг нутаглуулахаар 46 нэгж талбарт газар олголт хийж, сумын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан мал аж ахуй эрхлэх болон хориглох бүсийг тогтоосон байна.
- Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд явсан мал амьтныг хашиж журамлах, хотын ногоон байгууламжид учирсан хохирлыг арилгуулах, зөрчил гаргагчдад хариуцлага тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Хотын хориглосон бүст нэвтэрсэн болон ногоон байгууламжид хохирол учруулсан малыг хашиж, эздэд нь хариуцлага тооцох журам”-д иргэдээс санал авч байна. Тодорхой газруудаас дотогш буюу сумын төвд мал аж ахуй эрхлэх, мал бэлчээх, газар тариалан эрхлэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, мод үржүүлэх, ойжуулалт хийх зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж ашиглаж буй газрын ойр орчимд мал байлгахыг хориглож байгаа. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор хийсэн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг мал амьтан сүйтгэх тохиолдол гарч байна гэж сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батсайхан ярив.

М.Батжаргал