Нийтийг хамарсан ажлын төслөөр 90 иргэнийг ажилтай болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар орон нутгийн онцлогт тохируулан нийтийг хамарсан ажлын “Наадам-2018”, "Ногоон төгөл-2018”, “Явган хүний зам засвар-2018”, “Шороо-2018” зэрэг төслийг боловсруулан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт уламжлан дэмжүүлж 90 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.
- Энэ он гарсаар 121 ажлын байр, үүнээс байнгын ажлын байр 60, улирлын ажлын байр 38, түр ажлын байр 100 гаруйг бий болж урд онтой харьцуулахад өссөн дүнтэй байгаа. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн үеэр иргэдийг түр ажлын байраар хангах арга хэмжээ авлаа гэж сумын Засаг дарга Д.Наранбаяр ярилаа.
Орон нутгийн түвшинд жил бүр тодорхой тооны ажлын байруудыг бий болгон улмаар ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор ажил олгогчийн захиалгыг авч хөдөлмөрийн насны ажилгүй бүртгэлтэй иргэдийг зуучлах, ажлын байруудыг бүртгэх, хөнгөлттэй зээл, тусламжинд хамруулах зэрэг арга хэмжээнүүдийг авснаар өнгөрсөн онд тус суманд 375 ажлын байр бий болгож, хөдөлмөр эрхлэлийг нэмэгдүүлж байжээ.

М.Батжаргал