Чацарганы суулгац ирэх жилээс үр дүнгээ өгч эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хэрэгжүүлж байгаа “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн “Чацаргана” төсөл 2019 оноос үр дүнгээ өгч эхэлнэ. Энэ жил чацаргана болон жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлсэн бөгөөд ургалт сайн байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан хэллээ.
“Чацаргана” төслийг 1,5 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн 174 га-д жимс жимсгэнэ тариалж, 200 га талбайг хашиж хамгаалан, усалгааны 22 худаг гаргаж, усалгааны тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Аймгийн хэмжээнд 727 өрхийн 898 иргэдийг орлогын эх үүсвэртэй болох боломж бүрдүүлжээ.
Энэ онд “Жимс, жимсгэнэ”үндэсний хөтөлбөрийн чиглэлээр 80,0, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 51,8 мянган ширхэг чацарганы суулгацыг нэмж тариалсан байна. Мөн ХХААХҮЯ-наас зарласан төсөл сонгон шалгаруулалтаар 15,490 ширхэг үхрийн нүд, 303 ширхэг бэсрэг алим, 312 ширхэг чавганы суулгацыг хөнгөлөлттэй, урт хугацааны зээлээр иргэдэд олгожээ.
-Манай сум 45 га талбайг чацаргана тариалах зориулалтаар газар олгож, 13 бүлгийн 65 иргэнд 40460 суулгацыг таван жилийн хугацаатай зээлээр өгсөн. Чацарганы ургалт 80-95 хувьтай байна гэж Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярилаа.

М.Батжаргал