Болц гүйцээгүй жимс жимсгэнэ, ойн дагалдах баялаг ашиглахыг хоригложээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагч тус тосгоны нутаг дэвсгэрт жимс, жимсгэнэ түүхийг энэ сарын 20-ны өдрийг хүртэл хориглолоо.
Сэлэнгэ мөрний эрэг дагуух ойн сан бүхий газарт ургадаг бүх төрлийн жимс, жимсгэнэ болон байгалийн дагалдах баялгийн ургалт, болц нь бүрэн гүйцтэл ийм арга хэмжээ авчээ.
Тус тосгоны хувьд Орхон зэрэг томоохон суурин газрын ойролцоо, зам дэд бүтцийн хөгжил гайгүй учир намрын намарт жимс, самар түүгчид ойг ихээхэн сүйтгэж, байгалийн баялгийг болц нь гүйцээгүй байхад авч экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэдэг учир түр хориглох арга хэмжээ авсан гэж Захирагчийн албанаас мэдээллээ.

М.Батжаргал