Согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо 8 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 16:07:53

Хөвсгөл аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэг 60 гаруй байх ёстой боловч өнөөдрийн байдлаар 400 гаруй тусгай зөвшөөрөл бүхий цэг архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь энэ тоо 8 дахин нэмэгджээ.

Аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн 60 гаруй хувь нь архидан согтуурсны улмаас үйлдэгдэж байгаа нь тусгай зөвшөөрөл бүхий цэгийн тоог цөөлөх, зөвшөөрлийг олгох, цуцлах зэргийн журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсаны улмаас журмын төслийг шинэчлэн боловсруулан иргэдээс санал авч байгаа ажээ.

Б.Гантуяа
 

 

相关新闻