Хутаг-Өндөр суманд махны үйлдвэр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-04 11:41:58
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Мах маркет” ХХК-ийн махны үйлдвэр ашиглалтад орлоо.
- Махны үйлдвэр өдөрт 500 бод, 100 бог мал нядлах, 15,0 тонн мах хөлдөөх хүчин чадалтай юм. Мөн 125 тонн мах сэврээх, 500 тонн мах болон дайвар бүтээгдэхүүн хадгалах агуулахтай, өдөрт 15,0 тонн мах ангилах, савлах цех, 10,0 тонн бүтээгдэхүүн боловсруулах тогоо, тоног төхөөрөмжтэй гэж махны үйлдвэрийн дарга Г.Пүрэвлхам ярилаа.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт байнгын 60 ажлын байр нэмэгдэж байгаа бөгөөд Архангай, Хөвсгөл, Булган аймгаас мал, мах авч зах зээлд нийлүүлэх юм байна.
М.Батжаргал

相关新闻