Англичууд Колумбын шигшээг 1:1(4:3)-аар хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Kолумб-Английн шигшээ багийн тоглолт Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар өнгөрсөн шөнийн 02 цагт эхэлж, 1:1 (4:3)-өөр Английн шигшээ багийн хожлоор өндөрлөв.
Энэхүү тоглолтын анхны гоолыг Английн довтлогч Харри Кейн 57 дахь минутад хийсэн юм. Харин Хуан Куадрадогийн дамжуулалтаар хамгаалагч Иерри Мина (90+3) минутад тэнцээний гоолыг Английн хаалганд оруулсан.
Улмаар нэмэлт 30 минутанд хоёр баг гоол оруулж чадаагүй бөгөөд 11 метрийн торгуулийн цохилтоос Колумбын шигшээ 3:4-өөр ялагдал хүлээж гэртээ харихаар болж англичууд ¼ шигшээд туналаа.
Манай хойд хөрш ОХУ-д болж байгаа 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээ тоглолтын тулаанууд ийнхүү өндөрлөж, ¼ шигшээд өрсөлдөх үндэсний шигшээ багууд тодорлоо.
Франц - Аргентин - 4:3
Уругвай - Португал - 2:1
Испани - ОХУ - 1:1 (3:4)
Хорват - Дани - 1:1 (3:2)
Бразил – Мексик - 2:0
Бельги - Япон - 3:2
Швед - Швейцарь - 1:0
Англи - Колумб - 1:1 (4:3)
Д.Өлзий