Булган аймгийн нутгаар энэ сард халах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-03 12:24:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутгаар энэ сард уур амьсгалын олон жилийн дундажаас 1-2 градусаар дулаан байх төлөвтэй гэж аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Агаарын температурын сарын дундаж нь нутгийн төв хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байх бөгөөд хоёрдугаар 10 хоногийн эхний хагас, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Туул  голын сав нутгаар 31-36 градус хүрч халах төлөвтэй байгаа аж.
Харин хур тунадас Баян-Агт сумын ихэнх, Хутаг-Өндөр сумын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөв байна.
Зуны дунд сард хур бороо нийт нутгаар орж гайгүй зуншиж, төл махалж, тариа сайхан соёолж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярисан юм.
М.Батжаргал
 

相关新闻