Булганы 10 сумын баяр наадмын хугацааг хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-03 11:59:23
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн  өмнөд болон баруун бүсийн арван сум баяр наадмаа ирэх сарын 1-ээс нааш хийхгүй нь.  Энэ сумдын баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай захирамжийг аймгийн Засаг дарга гаргалаа.
Хөрш зэргэлдээ Архангай аймгийн 7, Өвөрхангай аймгийн Хархорин суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хил залгаа Баян-Агт, Сайхан, Могод, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Орхон сумын баяр наадмыг хойшлуулаад байна.
Баяр наадмыг хугацааг хойшлуулсан сумын хил залгаа нутагт хяналтын пост ажиллуулах, хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хориглох талаар онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгасан байна.
М.Батжаргал

相关新闻