БУЛГАН: Н.Дэндэвийн хөшөөг төрсөн нутагт нь босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-02 17:48:03

Булган, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Монгол Улсын заан, даншигийн заан “Хөнхөр хэмээх“ Навааны Дэндэвийн гэрэлт хөшөөг төрөлх нутаг Бор толгойн орой дээр босголоо.


Түүний ач охин Доржсүрэнгийн Чанцалхорлоо өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан 4.5м өндөртэй хөшөөг бүтээлгэжээ.


Нээлтэд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хишиг-Өндөр сумын Засаг дарга О.Буянбадрах, Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга Л.Рэнцэнмядаг нар болон бусад албан байгууллагын дарга нар, Навааны Дэндэвийн ач зээ, сумын иргэд оролцлоо.


Хөнхөр хэмээх Навааны Дэндэв нь 1920 онд даншигийн заан, 1923 онд улсын заан болж түүхэнд нэрээ мөнхлөн босоо хийморьтой нутгийнхаа манлай болсон бөх ажээ.

 







相关新闻