БУЛГАН: Ухаалаг хүлэмжийг нутагшуулах талаар санал солилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Бусан хотын "IMC" ХК-ийн хүлэмжийн аж ахуйн мэргэжилтнүүд Булган аймгийн уур амьсгал, дэд бүтцийн нөхцөлд нийцсэн “Ухаалаг ферм” байгуулах боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Танилцуулгын үеэр эрчим хүчний тогтворгүй нөхцөлд ажиллах боломжтой технологийн шийдлүүд, хиймэл оюун ухаанд суурилсан усалгаа, температур, чийгшлийн автомат хяналтын системүүдийг нэвтрүүлснээр дөрвөн улирлын турш тогтвортой хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтойг онцолсон байна.
Мөн ухаалаг хүлэмжийн технологийг нутагшуулснаар Булган аймагт тогтвортой, ашигтай, шинэ төрлийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бий болгох боломжтой гэж Солонгосын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Булган аймаг болон Бусан хотын хамтын ажиллагааны хүрээнд дээрх мэргэжилтнүүд арваннэгдүгээр сарын 6-30-нд тус аймагт ажилласан байна.





Ulaanbaatar