“Мастер ралли-2018” уралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг “Мастер ралли-2018” бартаат замын уралдаан болж байна.
Монголын автомастеруудын холбооны гүйцэтгэх захирал Б.Батсүх:
- “Мастер ралли-2018” уралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ уралдаанд УАЗ, жип, мото, UTV гэсэн ангиллаар 90 орчим тамирчин өсөлдөж байна. Гурван өдрийн турш уралдана. Нэг өдөрт 500 орчим, нийтдээ 1500 орчим км зам туулах юм.
Уралдаанд нийт 48 техник уралдаж байгаа гэж ярилаа.
Эхний өдрийн уралдаанд мотоциклийн ангилалд спортын мастер С.Ариунболд, жипний ангилалд спортын мастер Г.Батзаяа, Э.Энх-Амгалан, UTV ангилалд Г.Эрдэнэсүрэн, Г.Хатанбаатар, УАЗ ангилалд Спортын мастер Х.Улам-Өрнөх, Д.Чинбат нарын баг тэргүүлжээ.

М.Батжаргал