Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн тухай асуудлыг хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-28 13:01:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын IX хуралдаан өнөөдөр болж байна.
Аймгийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлогын хэрэгжилтийн явцын тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, Бүрэгхангай сумын нутагт бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын жагсаалтын тухай хэлэлцэж байна.
Тус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай асуудлыг олонхийн саналаар хэлэлцэхээс татгалзаж, ирэх наймдугаар сард багтааж, аудитын дүгнэлтийн хамт сонсож хэлэлцэхээр хойшлууллаа.
Мөн зарим төлөөлөгчийн гаргасан саналаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр болов.
М.Батжаргал
相关新闻